Өнгөрсөн долоо хоногт хэдэн удаа очиж үзсэн Дурслэн урлагийн сургуулийн 82 оны төгсөгчдийн сүүлийн бүтээлийн зургийг үзэсгэлэн үнээр талагдав. Алтантуяа, Саранцацралт, Эрдэнэцогт гээд л мундаг зураачид байнаа.
Эрдэнцогт зураачийн гэрт нь очиж байхад өөрийнхөө охидуудыг лааг хөөрхөн зурчихсан бас гэрийнх нь ханаар дүүрэн лааг гоё жижиг жижиг цагаан хүрээтэй эгдүүтэй зурагнууд байсан. Авчихмаар л байсан. Дараа гуйж байгаад авнаа. :)
Үзэсгэлэнгээс надаа таалагдсан хэдэн зургийг тавив. Амжвал та ч гэсэн очоод үзээрэй. Дан ганц зураг ч биш өөр бас баримал, хөрөг зураг, харандаан гээд зөндөө байна лээ.

Алтантуяагийн зураг. Ойроос харвал жижиг дөрвөлжингөөр эвлүүлээд хийчихсэн юм шиг энэ зурагний хийц болон өнгө нь үнэхээр таалагдсан. Хараад дүүгээ санасан гэвэл итгэх үү? :)

Нар, сар тэнгэр Хэнийхийг нь мартчихжээ. Гуулиар хийсэн энэ барьмал нэрэндээ яааг таарчихсан.

Энэ харцыг ээ. тэнгэрийн заяа бидний шүтээн гээд л хэхэ

Энэ лааг эгдүүтэй харагдсан шүү. Хайр гээд нэртэй. Тэгээд бие биеэнрүүгээ тэмүүлж байгаа хос.

Эрдэнэцогт зураачийн зураг. 4-н улирал гээд. Уг нь ойроос байсан бол. гэхдээ бүгдийг нь багтаах гээд л. Гал, ус, агаар, мод-4 мах бодь шар, цагаан, ногоон, бор-4 өнгө, өвөл, зун, хавар, намар-4 улирал. Үнэхээр таалагдсан.

Саранцацралт зураачийн Монгол Хүн гэдэг зураг нь. Хараад л шууд бүсгүй тавилан, монгол ахуй, монгол нутаг, хүлээсэн хувь заяа харагдсан. Тод хурц өнгө нь улам чимээд өгчихсөн ч юм шиг. Ер нь дандаа хурц өнгө сонгож зурдаг сайн зураач шүү. Надаа таалагддаг юм.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5) | Сэтгэгдэл бичих

гөлөгний хувь заяа шийдэх гэдэг нь цаадах чинь гудамжинд гөлөг таарбал авч ирээд тэжээчихдэг муу зуршилтай хүн... бүүр хөхөөрөө хооллож байсан гэсэн заримыг нь...
Саранцацралт зураач авъяастай бас чадалтай бүсгүй шүү. харин тэр хүмүүсийг хувь заяаг шийдэх гэдгийг нь ойлгосонгүй ээ

бас сайхан ч сэтгэлтэй хүн юм шиг санагдсан...Үйлтэй юм шиг хэдэн
"нусгай" гөлөгнүүдийн хувь заяаг шийдэх гэж,хэ хэ...Буянтай хүн шүү....
бас сайхан ч сэтгэлтэй хүн юм шиг санагдсан...Үйлтэй юм шиг хэдэн
"нусгай" гөлөгнүүдийн хувь заяаг шийдэх гэж,хэ хэ...Буянтай хүн шүү....
Сэтгэгдэл бичих